MyBio.mn - Бүгдийн нэг холбоосонд

MyBio.mn нь бизнес, хувь хүнд зориулсан олон холбоосыг нэгэн зэрэг удирдаж, түүн дээр анализ хийх боломжийг олгодог үйлчилгээ юм. Уг үйлчилгээг ашиглан аль холбоос дээр хэзээ, хэдэн хүн дарсан гэх мэт статистик тоон мэдээлэл гарган авах болно. Зарим тохиолдолд өөрийн олон сошиал хаягуудаа эсвэл чухал холбооснуудаа нэгэн зэрэг байршуулах боломжгүй байх эсвэл хэт замбараагүй харагдах гэх мэт асуудлууд үүсдэг. Харин энэ асуудлыг манай үйлчилгээ маш энгийн болон ухаалаг аргаар шийдэхэд тусалдаг гэж ойлгож болно.

Энэ систем дээр миний хувьд санаа гаргаж, UI/UX дизайн дээр нь хариуцан ажилласан.

MyBio Profiles

Дээрх зураг дээр харж байгаачлан өөрийн зураг, овог нэр, description, сошиал хуудаснууд болон өөрийн хүссэн холбооснуудаа дараалан тавих боломжтой. Ингэснээр маш олон замбараагүй холбооснуудыг: цэгцтэй, эвтэйхэн, найдвартай аргаар шийдэх боломжтой болно.

Бидний target audience-н хувьд маш өргөн, том цар хүрээтэй. Байгууллага, influencer-ууд, хувийн бизнесүүд, хувь хүмүүс гээд бараг л бүх хүмүүс уг үйлчилгээг ашиглах боломжтой. Тийм учраас системээ For Business, For Personal гэж 2 том хэсэг болгон хуваах шаардлага гарсан. Ингэснээр яг тухайн төрөлд нь тааруулж UI/UX дизайнаа хийх боломж гарч ирж байгаа юм.

User Interface-н хувьд аль болох хэрэглэгч өөрөө дизайнаа шийддэг болгох тал дээр ажилласан. Манай үйлчилгээнд бүртгүүлэн өөрийн гэсэн хэсэгтэй болно гэдэг нь тухайн хэрэглэгч өөрийн орон зайгаа үүсгэж байгаатай л адил гэж ойлгож болно. Харин хувийн орон зайгаа өөрөө ямар байлгах, ямар харагдуулахаа шийдэх нь UX талаас ч маш ухаалаг шийдэл болж чадна. Нэг талаасаа тухайн хүн ямар feeling-тай вэ гэдгээ өөрийн хүссэн дизайнаараа илэрхийлэх боломжтой гэсэн үг юм.

Бүх профайлууд утсаар харахад зориулагдаж хийгдсэн бөгөөд таблет, компьютер гэх мэт том дэлгэцтэй төхөөрөмжөөс ороход мөн адил тухайн aspect ratio-г ашиглан харуулна. Энэ нь тухайн үндсэн барьсан хэв маягаа алдахгүй байх боломжийг олгоно.

Удирдах панел

Өөрийн профайлаа удирдах, засах болон янзлахад мэдээж хамгийн чухал хэрэгсэл бол удирдлагын хэсэг юм. Энэ хэсэгт төвөгтэй зүйлс маш их гарч болзошгүй тул маш сайн бодож, байж болох хамгийн сайн user experience өгөх нь хамгийн чухал.

Бүртгэл үүсгэх, нэвтрэх

Мэдээж профайл үүсгэх хүн бүр бүртгэл үүсгэнэ. Гэхдээ бүртгэл үүсгэхэд энгийн бас хялбар байх ёстой. Энэ хэсэг дээр хамгийн сайн шийдэл нь Third Party App ашиглах юм. MyBio дээр Google Sign In функц ашиглан өөрийн google аккаунтаар нэг дараад л бүртгүүлэх боломжийг олгосон. Ингэснээр өөрийн хувийн олон мэдээллүүдээ дахин давтаад оруулаад байх шаардлагагүй, ганцхан товшоод л бүртгүүлчихнэ гэсэн үг. User experience-н хувьд асар их хугацааг хэмнэж байна гэж харж болно (хэрэглэгчийн цаг бол алт, үргэлж үүнийг хэмнэх хэрэгтэй).

MyBio Regsiter

Харин өөрийн мэдээллээ гараар оруулж буй шинэ хэрэглэгчдэдээ маш ойлгомжтой байх үүднээс тодотгож, зааварчилгаа оруулсан. Жишээ нь: Нүүг үг ямар урттай, ямар зүйлс агуулсан байх хэрэгтэй вэ гэдгээ 1 үсэг дарах тутам шалгаж, хэрвээ тухайн хэсэг орсон бол идэвхжиж орсон байна гэдгийг илтгэнэ.

Нэвтрэх хэсэг дээр мөн адил бүртгэл хэсэг дээр үйлчилсэн UX-г оруулж өгсөн. Google-р нэвтрэх дээр ганц л дараад өмнө нь бүртгүүлсэн аккаунтаараа нэвтрэн орох боломжтой. Хэрвээ Нэвтрэх хэсгээс өмнө нь бүртгүүлж байгаагүй хэрэглэгч тухайн товч дээр дарвал Бүртгэл олдсонгүй гэж алдаа заахын оронд шууд бүртгэл үүсгэн амжилттай болбол нэвтрэх онцлогийг оруулсан. Энэ нь user experience талдаа жижиг ч гэсэн маш том давуу тал болох юм.

Профайл удирдах

Энэ системийн хамгийн амин чухал зүйл бол холбооснууд. Хэрэглэгч хамгийн түрүүнд удирдах панел руу ороод шууд л холбоосоо засах, дараалал өөрчлөх гэх мэт боломжийг олгох ёстой. Гэвч түүний хажуугаар бас өөрийнхөө профайлаа ямар үзүүлэлттэй байгааг харах нь бас чухал болоод байгаа юм. Тийм учраас хамгийн дээд тал нь багахан хэмжээнд тоон статистик үзүүлэлт харуулаад доороос нь холбоос удирдах хэсгээ оруулна.

MyBio Main

Мөн дараагийн байнга нүдэнд харагдах хэрэгтэй хамгийн чухал хэсэг бол Preview. Уг хэсэг дээр өөрчлөлт хийсний дараа ямархуу харагдах вэ гэдгийг урьдчилсан байдлаар харагдуулж байгаа гэсэн үг юм. Жишээ нь хэрэглэгч өөрийн дэвсгэр өнгөө хар болгоход шууд Preview хэсэг дээр хар болно (гэхдээ жинхэнэ профайл дээр нь хадгалах дараагүй л бол өөрчлөгдөхгүй). Ингэснээр хэрэглэгчдэд өөрт тохирсон дизайнаа сонгоход нь маш том түлхэц болно.

Сүүлийн заавал харагдах шаардлагатай хэсэг бол өөрийн профайлын линк буюу холбоос юм. Дээрх зураг дээр mybio.mn/nami гэсэн холбоос харагдана. Уг холбоосыг хэрэглэгч хаана ч байсан ямар ч үед шууд дараад copy хийгээд бусад руу хуваалцах боломжийг олгох ёстой. Тийм учраас баруун хамгийн дээр байрлуулж, дээр нь дарахад л шууд таны компьютер эсвэл утсанд copy хийгдэх болно.

Дээрх хоёр яригдсан хэсгийг багцлаад доошоо scroll хийсэн ч хажуу талд байж л байдаг буюу fixed болгосноор хэрэглэгчдэд ямар ч үед харагдаж байх болно.

MyBio Main

Өнгө сонгох хэсгийг өнгөөр хязгаарлаагүй. Хэрэглэгчид хязгааргүй бас үнэгүй юманд маш дуртай байдаг. Тийм учраас өнгийг хүссэн өөрийн өнгөөрөө тохируулах боломжийг олгож байгаа.

Статистик, үзүүлэлт

Бидний хоёр дахь хамгийн том зорилт бол хэрэглэгчдэд статистик тоон үзүүлэлт харуулах юм. Ингэснээр хэрэглэгчид хэдэн хүн профайлыг харсан, хэдэн хүн аль холбоос дээр хэзээ дарсан гэх мэтээр хянаад явах боломжийг олгодог. Яг үнэндээ статистик харуулдаггүй бол манай системийг ашиглах шалтгаан маш бага болно. Тийм учир энэ хэсэг нь хамгийн чухал тоондоо орно.

MyBio Stats

Дээрх график дээр цэнхэр өнгөөр нийт профайл харсан хүний тоо, ногооноор нийт дарсан хүний тоог харуулж байна. Хэрэглэгч хүсвэл зөвхөн харсан хүний тоо эсвэл зөвхөн дарсан хүний тоо харах гэх мэт функцуудыг мөн оруулж өгсөн байгаа. Цаашдаа миний хувьд энэ хэсэг дээр өдрөөр, 7 хоногоор, сараар эсвэл жилээр гэх мэтээр харах сонголтыг олговол UX талаасаа ч их үр дүнтэй юм байна гэдгийг олж харсан. Тун удахгүй шинэчлэх хувилбар дээрээ тусгаж өгөх болно.

Энэ систем маань дуусаагүй, маш олон жижиг хэсэгтэй (хувийн мэдээлэл солих, бусад тохиргоонууд г.м.). Тус бүрийн дизайн дээр ажиллах нь миний хувьд маш том сорил байсан ч үүнийг даваад гарсандаа маш баяртай байдаг. Энэ систем дээр ажиллаад маш олон мэдээгүй зүйлсээ сурч мэдэж авсан, мөн цаашлаад маш олон зүйлс сурах ёстой юм байна гэсэн бодолд ч хүргэсэн.

Хэрвээ MyBio.mn системийг туршиж үзэхийг хүсвэл энд дараарай. Миний туршлагыг энэ хүртэл уншсанд маш их баярлалаа.